Хураангуй:
“Найви Бэйс ангилагчийн арга зүйг ашиглан зээлийн эрсдэлийг үнэлэх нь" сэдэвт дипломын ажил нь зээлийн эрсдэлийн үнэлгээнд Нэйви Бэйс ангилагчийн арга зүйг ашиглахын давуу талыг судлах зорилготой юм. Судалгаанд Их Британийн 1370 компанийн үйл ажиллагаа явуулж буй болон дампуурсан пүүсүүдээс бүрдсэн мэдээллийн өгөгдлийг ашигласан. Тус судалгааны зорилго нь сүүлийн жилүүдэд олон салбарт ашиглагдан үр дүнгээ өгөөд буй магадлалын загвар болох Нэйви Бэйс ангилагчийн арга зүйг зээлийн эрсдэлийн үнэлээнд ашиглахад оршиж байсан. Өрийн харьцаа, ашгийн хэмжээ, ажилчдын тоо зэрэг янз бүрийн санхүүгийн үзүүлэлтүүд болон бусад чанрын үзүүлэлтүүд дээр дүн шинжилгээ хийснээр бид компаниудыг "Идэвхтэй" эсвэл "Төлбөрийн чадваргүй" гэж ангилах Нэйви Бэйс загварыг боловсруулсан. Мөн загварын үр дүнг Логистик регрессийн загвартай харьцуулж баталгаажуулсан. Судалгааны үр дүнд Нэйви Бэйс ангилагч нь зээлийн эрсдэлийг үнэлэхэд үр дүнтэй бөгөөд 78% -ийн нарийвчлалтай болохыг тогтоосон. Энэхүү гүйцэтгэл нь 81% -ийн нарийвчлалтай, олон жилийн турш ашиглагдаж байгаа логистик регрессийн загвартай ойролцоо байгаа нь тус үнэлгээний үр дүнг илүү бататгаж өгсөн. Нэйви Бэйс нь хурдан бөгөөд үр ашигтай тооцоолол хийх чадвартай бөгөөд их хэмжээний өгөгдөлтэй ажиллаж чаддаг. Мөн өгөгдлийн багцын тодорхой ангиллуудын хоорондын хамаарлыг тооцоолохгүйгээр ажилладаг учраас маш хялбархан загварчлагдах боломжтой. Энэхүү давуу талууд нь зээлийн эрсдэлийн үнэлгээ хийхэд бусад нарийн төвөгтэй загваруудаас илүү хялбар бөгөөд үр дүнтэй байдлыг хангадаг.