СЭЗИС - Бүтээлийн сан

ЯЛ ЭДЭЛСНИЙ ДАРААХ НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лхагвасүрэн, Хаш
dc.contributor.author Бат-Эрдэнэ, Намуун
dc.date.accessioned 2024-06-11T07:16:12Z
dc.date.available 2024-06-11T07:16:12Z
dc.date.issued 2024-06-11
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3816
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын хэмжээнд гэмт хэргийн тоог бууруулах зорилготой бөгөөд хорих ял шийтгэгсэдийн 50 гаруй хувь нь давтан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн этгээдүүд байдаг. Манай орны хувьд нийгэмшүүлэх ажиллагааг хорих ял эдэлж байх үед болон суллагдсаны дараа тодорхой системтэйгээр хэрэгжүүлж үүнийг хуульчлан зохицуулж өгвөл давтан гэмт хэргийн тоо буурах боломжтой байгаа юм. Тиймээс давтан гэмт хэргийн тоог бууруулахад нийгэмшүүлэх ажиллагааны үр дүн, ач холбогдолыг таниулах, ял шийтгэгдээд дууссаны дараа нийгэмшүүлэх ажиллагааг үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага, үүнийг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг судлахад уг эрдмийн ажлын зорилго оршино. Ялтныг нийгэмшүүлэх ажиллагааг хуульчлах үндсэн хэрэгцээ шаардлагыг тодорхойлохдоо бусад эрдэм шинжилгээний ажил, судалгааны ажлуудыг нэгтгэн дүгнэн мөн задлан шинжлэж, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх болон ажиглалт, ярилцлагын аргыг ашиглаж боловсруулсан болно. Мөн гадаадын зарим орны жишигт нийгэмшүүлэх ажиллагаа нь тухайн хүнийг нийгэмд гарахад нь бэлтгэх, хувь хүн талаас хөгжүүлэх, хамгийн чухал нь давтан гэмт хэрэг байлгах, өөрийн гэм бурууг ухамсарлахад чиглэсэн байдаг байна. Хэрэв давтан гэмт хэргийн тоо багасвал нийт гэмт хэргийн тоо мөн адил багасах ач холбогдолтой байна. Үүний тулд нийгэмшүүлэх ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулж хорих ялын үндсэн үйл ажиллагааны нэг хэлбэр болгон зохицуулж ял эдэлсний дараах нийгэмшүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. en_US
dc.subject Нийгэмшүүлэх ажил, Хорих ял, Давтан гэмт хэрэг en_US
dc.title ЯЛ ЭДЭЛСНИЙ ДАРААХ НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах