Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын хэмжээнд гэмт хэргийн тоог бууруулах зорилготой бөгөөд хорих ял шийтгэгсэдийн 50 гаруй хувь нь давтан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн этгээдүүд байдаг. Манай орны хувьд нийгэмшүүлэх ажиллагааг хорих ял эдэлж байх үед болон суллагдсаны дараа тодорхой системтэйгээр хэрэгжүүлж үүнийг хуульчлан зохицуулж өгвөл давтан гэмт хэргийн тоо буурах боломжтой байгаа юм. Тиймээс давтан гэмт хэргийн тоог бууруулахад нийгэмшүүлэх ажиллагааны үр дүн, ач холбогдолыг таниулах, ял шийтгэгдээд дууссаны дараа нийгэмшүүлэх ажиллагааг үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага, үүнийг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг судлахад уг эрдмийн ажлын зорилго оршино. Ялтныг нийгэмшүүлэх ажиллагааг хуульчлах үндсэн хэрэгцээ шаардлагыг тодорхойлохдоо бусад эрдэм шинжилгээний ажил, судалгааны ажлуудыг нэгтгэн дүгнэн мөн задлан шинжлэж, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх болон ажиглалт, ярилцлагын аргыг ашиглаж боловсруулсан болно. Мөн гадаадын зарим орны жишигт нийгэмшүүлэх ажиллагаа нь тухайн хүнийг нийгэмд гарахад нь бэлтгэх, хувь хүн талаас хөгжүүлэх, хамгийн чухал нь давтан гэмт хэрэг байлгах, өөрийн гэм бурууг ухамсарлахад чиглэсэн байдаг байна. Хэрэв давтан гэмт хэргийн тоо багасвал нийт гэмт хэргийн тоо мөн адил багасах ач холбогдолтой байна. Үүний тулд нийгэмшүүлэх ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулж хорих ялын үндсэн үйл ажиллагааны нэг хэлбэр болгон зохицуулж ял эдэлсний дараах нийгэмшүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.