Хураангуй:
Уг судалгааны ажлын хүрээнд банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй
зээлийн хэмжээнд санхүүгийн технологи буюу финтекийн үзүүлэх нөлөөг судалсан
болно. Финтек нь зээл олгох, эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн оролцоог хангах шинэлэг
шийдлүүдийг санал болгож, санхүүгийн орчныг хурдацтай өөрчилсөн. Гэсэн хэдий ч
ББСБ-ын чанаргүй зээлд үзүүлэх нөлөөлөл нь тодорхойгүй хэвээр байна. Нийт
зээлдэгчдийг тоогоор авч үзэхэд 77.9% нь финтек зээлийн үйлчилгээг авдаг бол үлдсэн
22.1% ньуламжлалт буюу салбараар үйлчлүүлдэг байна. Мөн банк бус санхүүгийн
байгууллагуудын чанаргүйзээлийн хэмжээ нь 2021 оноос хойш огцом өсөлттэй буюу
гурван жилийн дотор 79%-ийн өсөлттэй гарсан нь финтекээс үүдэлтэй эсэхийг
тодорхойлсон.
Энэхүү судалгааг финтек зээлийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж
байгаа “Ард кредит ББСБ” ХК-ний мэдээлэл дээр суурилан зээлжих зэрэглэлийн оноо
болон финтек зээл нь чанаргүй зээлд хэрхэн нөлөөлж байгааг харах панел өгөгдлийн
регрессийн шинжилгээний загварыг ашигласан.
Эцсийн үр дүнд зээлжих зэрэглэлийн оноог 16 тодорхойлогч хувьсагч аван тус
бүрийн илэрхийлэх хувийг боловсруулан зээлийн түүхийн мэдээлэл нь зээлжих
зэрэглэлийн оноонд хамгийн их нөлөөлдөг болохыг тодорхойлсон. Мөн панел өгөгдлийн
регрессийн шинжилгээ хийж финтек зээл нь чанаргүй зээлийг бага хэмжээгээр
бууруулдгийг тооцоолсон.