Хураангуй:
1995 онд Монгол Улсын Их Хурлаас “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” үзэл баримтлалыг баталснаас хойш өнөөдрийн байдлаар худалдааны чөлөөт бүс гурав байгуулагдсан байна.
Дэлхийн дээрх олон улс чөлөөт бүс байгуулах замаар эдийн засгаа эрчимжүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах гэж хичээж байгаа энэ цаг үед тухайн чөлөөт бүс амжилттай хэрэгжих эсэх нь түүний өрсөлдөх чадвартай салшгүй холбоотой юм. Иймд, санхүүгийн чөлөөт бүс байгуулах замаар санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх боломж бий эсэхийг Монгол Улсын санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нь үнэлэх замаар судлах нь зохимжтой гэж үзсэн. Өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Майкл Портерын Үндэстний өрсөлдөх чадварын давуу талын онол буюу Даймонд загварыг ашиглан нийт 19 хүчин зүйлсийг хоёрдогч өгөгдөлд дүн шинжилгээ хийх замаар үнэлсэн. Үнэлгээний үр дүнд Монгол Улсын санхүүгийн зах зээлийг санхүүгийн чөлөөт бүс байгуулах замаар хөгжүүлэх боломжтой ч, чөлөөт бүсэд Английн эрх зүйн системийг хэрэглэх боломжийг нарийвчлан судлах, бизнесийн орчинг цогцоор нь бүрдүүлэхгүйгээр чөлөөт бүс байгуулах нь амжилтгүй туршлагын тоог нэмэгдүүлэхээс өөр үр дүнгүй гэсэн дүгнэлтэд хүрч, цаашид эрх зүйн систем, хууль, тогтоомж, газарзүйн байршлын судалгааг нарийвчлан нарийвчлан хийх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж, одоо байгаа чөлөөт бүсийг хөгжүүлэх, эсхүл шинээр байгуулахаар төлөвлөж буй чөлөөт бүсийн үйл ажиллагааны дүрэм, журмыг бүрэн боловсруулах, олон улсын түвшний өндөр ур чадвар бүхий мэргэжилтэнг татах таатай нөхцөл бүрдүүлэх арга замыг нарийвчлан тодорхойлох, виз олголтын журам болон ажиллаж, амьдрах таатай орчинг хэрхэн сайжруулах алхамуудыг тодорхойлох зөвлөмжийг боловсруулсан.