Хураангуй:
Тус судалгааны ажлын хүрээнд хиймэл оюун ухаан ашиглан хувь хүний санхүүгийн удирдлагыг өдөр тутам хэрэгжүүлэхэд буюу орлого зардлаа оновчтой төсөвлөх, хөрөнгө оруулалт болон зээлээ оновчтой удирдахад туслах, сайжруулах арга зам боломжийг тодорхойлох зорилго тавьсан болно. Судалгааны арга зүйн хувьд ижил төстэй судалгааны ажлуудтай танилцсаны үр дүнд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашиглах нь оновчтой гэж үзсэн тул сэдэвтэй холбогдох судалгааны ажлуудыг уншиж судлан, хэрэглэгчийн судалгаа, Монгол улсын макро хүчин зүйлийн PESTLE шинжилгээ, олон улсад амжилттай хэрэгжсэн робо-зөвлөхүүдийн бүтэц, аюулгүй байдлын кейс харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Хэрэглэгчийн судалгааны хувьд, Google Forms ашиглан 566 иргэдийн дунд тандалтын судалгаа явуулсан бөгөөд иргэд уг хиймэл оюун ухаан, робо-зөвлөхийн талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа бөгөөд, тус хиймэл оюун ухааныг Монгол улсад нэвтрүүлсэн тохиолдолд ашиглана гэсэн үр дүн гарсан. Кейс харьцуулсан судалгааны хувьд, дэлхий дахинд хиймэл оюун ухаант санхүүгийн зөвлөх хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалсан бөгөөд тэдгээрээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой цэс, ажлын даалгавар зэргийг тодорхойлсон. Хийгдсэн судалгаа шинжилгээний явцад, хууль эрх зүйн зохицуулалт болон төр, банк, хувийн бизнес, иргэдийн хамтын оролцооны тусламжтайгаар хиймэл оюун ухаан Монгол улсад хөгжих боломжтой нь ажиглагдсан. Ийнхүү салбарын хөгжлийн чиг хандлага болон хиймэл оюун ухаант хэрэглүүрийг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж, судалгааны ажлын төгсгөлд уг хэрэглүүрийн төсөл, ажлын даалгавар, техникийн шаардлагууд болон санал зөвлөмжийг боловсрууллаа.