Хураангуй:
Үйлчилгээний салбарын хувьд гоо сайхны салон болон алжаал тайлах
байгууллагуудын ихэнх нь уламжлалт хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Учир нь
тэдний үйлчилгээний гол хэсэг болох цаг захиалга, үйлчлүүлэгчдийн мэдээлэл, үйл
ажиллагааны үндсэн процесс нь цаас, эксел файл болон аман хэлбэрээр явдаг. Үйл
ажиллагааны цар хүрээ тэлэх тусам энэ үйл явц нь хянахад төвөгтэй болохоос гадна цаг
хугацаа их зарцуулсан төвөгтэй ажил болдог ба нэгдсэн өгөгдөл мэдээлэл, хяналт
хангалтгүй байна. Уг асуудалтай талуудыг шийдэх системыг хөгжүүлснээр
байгууллагын цагийг хэмнэж, цагийг илүү үр дүнтэйгээр зарцуулах боломжыг олгож,
хамгийн гол нь зардалыг хянаж, орлогыг нэмэгдүүлэх чадварыг бүрдүүлэхэд чиглэсэн.