Хураангуй:
Энэхүү судалгаагаар бид энтерпрайз системийг амжилттай нэвтрүүлэхэд байгууллагын бүтэц зохион байгуулалт, соёл, бизнес процесс зэрэгт хамаарах шийдвэрлэх хүчин зүйлсийн шинжилгээг хийсэн болно.
Бидний судалгааны загвар нь нийт энтерпрайз системийн амжилттай нэвтрүүлэхэд нөлөөлдөг 10 гол хүчин зүйлc, мэдээллийн системийн төсөл ба ерөнхий амжилтыг тодорхойлдог 2 хүчин зүйлсийг
Судалгааны өгөгдлийг асуулгын буюу анкетын аргаар, “Google form” ашиглан цуглуулсан бөгөөд нийт 41 асуулт бүхий судалгааг боловсруулж 70 (Монгол Улсын томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтан) оролцогчдыг хамруулав. Судалгааны үр дүнг боловсруулахдаа чанарын судалгааны SPSS Statistics программыг ашиглан нэгтгэж, гол хандлагыг тодорхойлох, хүчин зүйлс хоорондын хамаарал, найдвартай байдлын шинжилгээ, корреляцын шинжилгээ зэргийг хийн дүгнэсэн.
Бидний хийсэн судалгаагаар энтерпрайз системийн урт хугацааны амжилтыг тодорхойлоход “байгууллага ба мэдээллийн системийн нийцэл”, “бизнес процессын дахин инженеринг”, “шилдэг мэргэжилтэн бүхий төслийн баг” зэрэг хүчин зүйлс өндөр нөлөөтэй гэж гарсан нь бидний судалгааны гол ололт, үр дүн байлаа.