Хураангуй:
Уг судалгааны ажлыг хийхдээ тараг биш йогурт бүтээгдэхүүний хэрэглэгчийн зан
төлөвийн судалгаа хийсэн болно. Тараг, йогурт хоёр тусдаа ойлголт юм. Гадаадын
“yogurt” гэх үг нь Монгол хэл уруу орчуулагдахдаа тараг хэмээн нэрлэдэг нь хүмүүсийг
төөрөгдүүлдэг. Харин нэмэлт жимс, хүнсний ногоо болон амин дэмээр баялаг таргийн
төрлийн бүтээгдэхүүн буюу йогурт гэж тодорхойлсон.
Дотоодын йогурт хэрэглэгчийн хандлагыг тодорхойлж, шийдвэр гаргалтад
нөлөөлөгч хүчин зүйлс , хэрэглэдэг давтамжийг тодорхойлох зорилготойгоор
хэрэглэгчийн зан төлөвтэй холбоотой онолын төрөл бүрийн мэдээллүүдийг судалсан ба
дотоод болон гадаадын судлаачдын боловсруулсан судалгааны ажлуудтай танилцан,
хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон болно.
Мөн эрүүл хүнсний бүтээгдэхүүний худалдан авах зан төлөвийг судалж, олон улс болон
дотоодын йогуртан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдал,
өсөлт хөгжил зэргийг судалсан.
Мөн дотоодын йогурт бүтээгдэхүүн хэрэглэгчид төвийг сахисан, эрүүл мэндийг
эрхэмлэгч, хянуур гэсэн ялгаатай 3 сегментэд хуваагдсан ба түүн дээр дүн шинжилгээ
хийн дүгнэлт, санал зөвлөмж боловсруулсан.