Хураангуй:
Их дээд сургуулиуд олон нийтийн сонирхол, сонголтын талаар ойлголт дутмаг байгаагаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зорилтот хүлээн авагчидтай харилцахад бэрхшээлтэй байдаг. Нийгмийн сүлжээн дэх мэдээллийн платформ дээр тогтвортой брэнд мессежийг хадгалах үйл ажиллагаа бага байгаа нь боломжит оюутнууд болон сонирхогч талуудын тоог багасгах болзошгүй юм. Бас хүний нөөц, төсөв, технологийн хомсдол зэрэг нийгмийн сүлжээн дэх идэвхжүүлэлтэд зориулах нөөц хязгаарлагдмал байдаг тул СЭЗИС-д тус болохуйц төлөвлөгөө боловсруулсан болно.