Хураангуй:
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн.Үүний хүрээнд ЕБС-ийн цахим хичээл түүнд тулгамдаж байгаа асуудлуудыг судалж хүний суурь боловсрол болох ЕБ сурагчдын үр дүн, сургалтын агуулгад анхаарах шаардлага тулгарч байсан учир 9 дүүргийн 27 сургуулийн 92 багш, 112 эцэг эх, 307 сурагчдаас түүвэр, фокус судалгааны аргаар судалгаа авч судалгааг нэгтгэсэн. Ковид19 цар тахлын хөл хорионы үед цахим сургалтад MУ-ын 330 сумын сургуулийн 172,300 сурагч, 46 багийн сургуулийн 6,277 сурагч нийт 178,577 сурагчид техник хэрэгсэлгүй , цаг уурын нөхцөл байдал, санхүүгийн асуудал, дэд бүтэц, интернэтийн хүртээмж муу, цахилгаангүй, гэрт хэрэглэж байгаа технологийн хүртээмжийн хувьд 2 хүүхэд дундаа нэг нөүтбүктэй, хичээлийн давхцал үүссэн гэсэн байдлаар цахим сургалтад оролцож чадаагүй гэсэн судалгаа байна.Энэ асуудал нэг талаараа Монгол улсын аюулгүй байдалтай хамааралтай байсан учир энэ сэдвийг сонгон судалсан.