СЭЗИС - Бүтээлийн сан

Даатгалын салбарын дижитал шилжилтэд тулгамдаж буй зарим асуудлууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Далай, Оргилмаа
dc.date.accessioned 2023-06-13T10:44:14Z
dc.date.available 2023-06-13T10:44:14Z
dc.date.issued 2023-06-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3361
dc.description.abstract Даатгалын салбар нь санхүүгийн зах зээлийн тулгын гурван чулууны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд даатгалын зах зээл хөгжихийн хэрээр эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр нэмэгдсээр байна. Монгол улсын хувьд даатгалын зах зээл нь 1934-1990 он хүртэл улсын даатгалын нэгдсэн системээр үйл ажиллагаа явуулж байсан бол зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувийн хэвшлийн даатгалын компаниуд хөгжсөөр одоо ердийн даатгалын 15, амьдралын даатгалын 2, давхар даатгалын 1 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Хөгжлийн хувьд даатгалын гүнзгийрэлтийн дэлхийн дундаж 7.16% байхад Монгол улсын даатгалын гүнзгийрэлт 0.63% байна. Мөн даатгалын нягтралын дэлхийн дундаж хэмжээ нь 927$ байхад манай улсын хувьд 25$ оногдож байна. Дээрх үр дүнгүүдээс харахад Монголын даатгалын салбарын хөгжлийн түвшин хоцрогдолтой байна. Дижитал хувьсгал нь эдийн засгийн хөгжлийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг гэдэг нь бидний өдөр тутамд харагдаж байна. Дэлхий нийтээр аж үйлдвэрийн 4-р хувьсгал явагдаж дижитал шилжилт хийгдэх болсонтой холбоотойгоор эдийн засгийн бүхий л салбарууд тэр дундаа санхүүгийн салбарт технологийн хөгжил хурдацтайгаар явагдаж байгаа ба даатгалын салбарт энэ шилжилтийн хурд чамлалтай байна. Даатгалын салбарт нөхөн төлбөр, андеррайтинг, гэрээний удирдлага, харилцагчийн үйлчилгээ зэрэг гар ажиллагаатай процессоор дүүрэн байдаг. Олон улсад 2025 он гэхэд даатгалын салбарын 25% нь хиймэл оюун ухаан болон машин сургалтын техникийн ачаар бүрэн автоматжуулна гэж Mckinsey мэдэгдсэн. Монголын даатгалын салбар 10 гаруй жилийн өмнөөс дижитал шилжилт хийж байгаа ч дижитал шилжилт ямар түвшинд явж байгаа, ямар асуудлууд байгаа гэдгийг тодорхойлсон судалгааны ажлууд байхгүй байна. Тиймээс тухайн салбарын дижитал шилжилтийн бэлэн байдлыг үнэлж, тулгарч буй гол асуудлуудыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг зорив. en_US
dc.subject Дижитал шилжилт en_US
dc.subject Дижитал төлөвшил en_US
dc.subject Дижитал бэлэн байдал en_US
dc.subject сорилт en_US
dc.subject асуудал en_US
dc.subject даатгал en_US
dc.title Даатгалын салбарын дижитал шилжилтэд тулгамдаж буй зарим асуудлууд en_US
dc.title.alternative Certain encountered issues of Digital transformation of Insurance industry en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах