Хураангуй:
Дархан нэхий ХК-ын ажилчдын стрессийн түвшинг тодорхойлж, түүнд нөлөөлж бүй хүчин зүйлсүүдийг илрүүлж цаашид сайжруулах арга зам санал зөвлөмжийг боловсруулахад оршино. Нийгмийн тулгамдсан асуудал болох стрессийн тодорхойлолтуудыг судалж үйлдвэрлэлийн салбарт энэ ойлголт нь хэрхэн илэрч тодорхойлогддог талаар онолын түвшинд судалгаа хийн түүн дээр тулгуурлан боловсруулсан зөвлөмж нь Дархан Нэхий ХК- н удирдлага болон хүний нөөцийн албаны судалгааны санд үр өгөөжийг хүртээх юм.