Хураангуй:
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн байгалийн элдэв гамшиг, осол аваартай тэмцэх
зайлшгүй шаардлага бий болсон. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга
замыг эрэлхийлэх явцад хүмүүс даатгалын тухай ойлголттой болж, орчин үеийн даатгал болтлоо
даатгалын анхдагч хэлбэрийг бүрдүүлсээр ирсэн билээ.
Манай орны хувьд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж иргэд хувийн өмчтэй
болсноор хойш даатгалын харилцаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, даатгуулагчийн хэрэгцээ
шаардлага улам нэмэгдсэн. Энэ цаг үед даатгалын эрх зүйн хууль, журам, даатгалын гэрээний
зохицуулалт хэр боловсронгуй байхаас уг харилцаанд оролцогчдын эрх ашиг ихээхэн хамаарна.
Даатгалын маргааныг даатгалын үйл ажиллагааг хянан зохицуулахтай холбоотой
захиргааны эрх зүйн шинжтэй маргаан болон даатгалын гэрээний эрх үүргийг
хангуулахад чиглэсэн хувийн эрх зүйн шинжтэй маргаан гэсэн 2 төрөлд ангилдаг бөгөөд
энэхүү дипломын ажлын хүрээнд даатгалын гэрээний эрх үүргийг хангуулахад чиглэсэн
хувийн эрх зүйн шинжтэй маргааныг шүүхийн шийдвэр болон дэлхийн даатгалын зах
зээлийн шилдэг 10н орны нэг болох БНХАУ-ын даатгалын хуулийн зохицуулалтыг
өөрийн орныхтой харьцуулан судлалаа.