Хураангуй:
Санхүүгийн зах зээлд даатгалын салбарын багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд даатгалын хураамжийн орлогын нэмэгдүүлэх, даатгалд хамрагдах хүний тоог өсгөх шаардлагатай боловч даатгалын компаниудын бүтээгдэхүүн, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тоо хэвийн, шинэ даатгуулагч нэмэгдэхгүй байх хандлагатай байна. Даатгуулагчдыг нэмэгдүүлэхийн тулд шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх шаардлагатай. Манай орны нийгэмд их хэмжээгээр гарч байгаа эрсдэлийг даатгах даатгал, гадаад улсын жишигт зайлшгүй байх ёстой эрсдэл өндөртэй даатгалын тоонд хариуцлагын даатгалын төрлүүд багтаж байна.
Монголд одоогоор нэвтрээгүй байгаа эм зүйчийн хариуцлагын даатгал АНУ –д хэрхэн хэрэгждэг, эм зүйчийн хариуцлагаас үүсэх эрсдэлүүдийг даатгах боломж буюу эрсдэлийн үнэлгээ, хураамж, нөхөн төлбөрийн хэмжээг судалж харьцуулалт хийнэ. Судалгааны үр дүнд энэхүү даатгалын бүтээгдэхүүнийг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага болон даатгуулагч, даатгагчдад үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг тодохойлох боломжтой болно.