Хураангуй:
Даатгалын салбарт, тэр дундаа тээврийн хэрэгслийн даатгалтай
холбоотой залилангийн хэргүүд жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбоотойгоор
тус эрсдэлийг хэрхэн илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломж, аргуудыг боловсруулах
шаардлагатай гэж үзсэн билээ. Үүний дагуу олон улсад хэр их гарч байгаа талаар
судалж үзэхэд Их Британи улсад өдөрт дунджаар 300 залилангийн шинж чанартай,
2000 худал мэдээлэл агуулсан нөхөн төлбөрийн хүсэлтүүд ирүүлдэг байна. Харин манай
орны хувьд даатгалын залилан гэж яригдахаас илүүтэй хууль бусаар даатгалын нөхөн
төлбөр авах гэж “Эрүүгийн хууль”-д заасан байдаг ч нарийвчилсан тоон үзүүлэлт
гардаггүй байна. Мөн бодит тохиолдсон хэргүүдийг судалж үзэхэд даатгуулагч болон
даатгалын байгууллага талын хэмээн ангилах боломжтой байсан ба даатгалын
байгууллагын дотоод хяналт, аудит сул байснаас үүдэн гарснаас гадна их хэмжээний
хохирол учруулсан байна.