Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь хүүхдийн живх худалдан авагчдын брэндээ солих зан төлөвт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой. Шинжилгээ нь 14 хүчин зүйл 76 хэмжигдэхүүнээс бүрдсэн. Өрсөлдөөн жил ирэх тусам нэмэгдэж байгаа төдийгүй хүүхдийн живхний салбар өргөжиж байгаа бөгөөд худалдан авагчийн брэнд солих зан төлөвт голлон нөлөөлж буй 6 хүчин зүйл буюу Бусад хувилбарыг эрэлхийлэх, Олны танил сурталчилах, Өрсөлдөөн, Энгийн зар сурталчилгаа, Субьектив норм, Брэндийн сэтгэл ханамжийг шинжилгээний үндсэн дээр тайлбарласан болно.