Хураангуй:
Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хүү шаардахад
хохирлын хэмжээг нотлох үүрэг хүлээхгүй юм. Түүнчлэн, иргэн, хуулийн этгээд
зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүх тэдгээрийн
эрх нь зөрчигдсөн гэж үзвэл эрхийг сэргээх, үүргийн зөрчлийг арилгуулах зэрэг шийдвэр
гаргадаг. Гэвч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй хугацаа авч иргэн,
хуулийн этгээдийг хохироосон үйлдэл үргэлжлэх тохиолдолд ИХШХШТХ-ийн 185
дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргадаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүрэг гүйцэтгэгч гомдол гаргах
тохиолдол цөөнгүй байдаг тул энэ хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч мөн хохирсон хэвээр
байна. Судалгаанаас үзэхэд шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар2019 онд
346 хэрэг, 2020 онд 489 хэрэг, 2021 онд 416 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.
Эдгээр нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд
нь гүйцэтгэхгүй байгаагаас үүрэг гүйцэтгүүлэгч эдийн засгийн хохирол буюу мөнгөний
ханш уналтад өртөж хохирсон байдал үргэлжилсээр байна. Монгол Улсын Иргэний
хуульд мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг
нөхөн төлүүлэх, хариуцлагын хэмжээг ижил нөхцөл байдал бүхий л этгээдэд адил
хэмжээгээр үүрэгжүүлэх, гэрээний үүргийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар судалсан
болно.