Хураангуй:
Цахим шилжилт, цахим засаглалтай холбоотойгоор бизнесийн дотоод процессийг автоматжуулах, шийдвэр гаргалтанд туслах чухал мэдээллийн сан, дата бий болгох, байгууллагын үр ашигтай ажиллагааг сайжруулах зорилгоор Төрийн болон төрийн өмчит байгууллагууд ERP (Байгууллагын нөөцийн төлөвлөлтиийн систем)-д ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, нэвтрүүлж байна. ERP системийг нэвтрүүлэхэд олон сорилт, бэрхшээлүүдтэй тулгарсан хэвээр байна.
ERP системийн ерөнхий онолын ойлголт, ERP системийг амжилттай нэвтрүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг судалж Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчит компаниудаас ERP системийг одоогоор нэвтрүүлж байгаа мөн нэвтрүүлэхээр төлөвлөж буй байгууллагуудад хэрэгтэй санал, зөвлөмж боловсруулав.