Хураангуй:
Өгөгдөл олборлох(Data mining)-ын аргуудыг ямарваа нэг тусгайлсан ур чадвар
шаардахгүйгээр их хэмжээний өгөгдөл мэдээллээс сэжигтэй гүйлгээ, санхүүгийн
залиланг илрүүлэхэд ашиглаж болно. Энэ нь сэжигтэй байж болох хамгийн боломжит хэм
хэмжээг тодорхойлон түүнд тохирох санхүүгийн гүйлгээ болон мэдээлллийг ангилан
ашигладаг арга юм. Өгөгдөл олборлолтыг ашигласнаар залилангын тохиолдолыг илүү
хурдан, үр дүнтэйгээр анхан шатанд нь илрүүлэх боломжтой болно. Энэ судалгааны
ажлаар бид хэд хэдэн өргөн ашиглагддаг аргуудын сонгон авч судалсан.