Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд зээл, зээлийн эрсдэл болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлан, финтек үйл ажиллагаа явуулдаг компани тэр дундаа финтек зээл олгодог ББСБ-уудын хувьд зээлийн эрсдэлд нь нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг нь эмпирик судалгаагаар гаргаж ирлээ. Шинжилгээний хувьд Зээл Эм Платформ ББСБ-н 2019 оны 5 сарын 2-ноос 2022 оны 4 сарын 28 хүртэлх нийт зээлийн мэдээлэл дээр үндэслэн тэдгээр зээлүүдийг төлөгдөж дууссан болон хугацаа хэтэрсэн зээл гэж хувааж авч үзэн хугацаа хэтэрсэн зээлд нөлөөлж буй хүчин зүйлсүүдийг тодорхойлсон ба тэдгээр хүчин зүйлсийг финтект суурилсан ББСБ-ууд анхааралдаа авч, бууруулах тал дээр санал зөвлөмжийг боловсруулахыг зорьлоо.