Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар Монголын санхүүгийн систем дэх банкны бус бусад санхүүгийн байгууллагуудын тогтвортой байдлыг Олон Улсын Валютын Сангаас (ОУВС) боловсруулсан аргачлалын дагуу үнэлэн, тодорхойлж, гарсан үр дүнг нэгтгэн салбар тус бүрийн нэгдсэн индикаторыг байгуулан дүгнэлт гарган, санал зөвлөмж боловсруулахыг зорьсон юм. Ингэхдээ ОУВС-аас боловсруулсан санхүүгийн тогтвортой байдлын индикаторууд (СТБИ) дээр (Мөнхзаяа.Б, Оюунцацрал.З, 2011) нарын боловсруулсан нэмэлт индикаторуудыг оруулан, тооцоололд шаардлагатай өгөгдлүүдийг 2007-2014 он хүртэлх хугацаагаар Санхүүгийн зохицуулах хорооны цахим сангаас цуглуулан тооцож, нэгдсэн индикаторыг тооцохдоо бие даасан индикаторуудыг нормчлон, хамаарал өндөртэй индикаторуудаас шүүлт хийн сонгож ижил хувийн жингийн аргаар тооцон, гарсан үр дүндээ үндэслэн дүгнэлт боловсруулсан.