Хураангуй:
Уг судалгааны ажлаар Сод ассет менежмент ҮЦК ХХК-ий дотоодын хувьцаанд хөрөнгө оруулах оновчтой бодлогыг Олон улсын болон дотоодын ХОМК-уудын хөрөнгө оруулалтын бодлогыг харьцуулсан судалгаа хийн, бодлого тодорхойлоход шаардлагатай суурь судалгааг хийн монгол улсын макро эдийн засаг, дотоодын хувьцаат компаниудын салбар, компанийн үйл ажиллагааг Top down аргачлалаар судлан, хувьцаануудын хэв шинжийг тодорхойлсны үндсэн дээр зах зээлийн онцлог, шинж чанарт тохирсон хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлов.