Хураангуй:
Дэлхийн банкнаас гаргасан 2018 оны бизнес эрхлэлтийн индексээр Монгол улс 128 улсаас 74-т жагссан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад 2 дахин буурсан зэрэг нь манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөв бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Монгол улс нь хөгжиж буй орнуудын тоонд ордог бөгөөд хөгжиж буй орны эдийн засаг хөгжүүлэх гол механизм нь хөрөнгө оруулалт байдаг. Иймд Монгол улсад эдийн засгийн хөгжлийг бусад хөгжингүй орнуудтай хөл нийцүүлэн өсгөх , дэлхийн эдийн засгийн аливаа хямралд өртөхгүй болгох улмаар хүн амын амьдралын төвшинг дээшлүүлж, ядуурлын төвшинг бууруулах хэрэгцээ шаардлага их байна.
Уг судалгаагаар Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйг судлахын сацуу хөрөнгө оруулалтыг хүлээн авагч улсуудаас 2-т ордог БНХАУ болон Монгол улстай хөгжлийн төвшин ойролцоо, хөрөнгө оруулагч нарын хараанд их өртдөг газрын тосны баялагтай Казахстан улстай харьцуулан судлаж дүгнэлт санал гаргахыг зорив.