Хураангуй:
Цахим худалдааны төлбөр тооцоо төдийгүй олон улсын шилжүүлэг хийхэд их бага
дүнгээр, хувьсах болон байдлаар гээд олон төрлийн шимтгэлүүдийг нэмж төлөх
шаардлага иргэн, аж ахуй нэгжүүдэд тулгарч байдаг. Улс хоорондын төлбөр тооцоо
шилжүүлгүүд ихэвчлэн аюулгүй байдлын үүднээс банкаар дамжин хийгддэг тул зөвхөн
ажлын өдрүүдээр хязгаарлагдаж, өндөр дүнтэй шилжүүлгүүдэд хувиар тооцон өндөр
дүнтэй шимтгэлүүд нэмж тооцогдон мөнгөн болон цаг хугацааны зардлууд нэмэгдэн
гарсаар байна.
Бараа бүтээгдэхүүний чанарын шаардлагын стандартууд хангагдаагүй байх, онцгой
хадгалалтын горимтой бараа бүтээгдэхүүний хадгалалтын стандартад нийцсэн эсэх,
мэдээллийн ил тод бус байдал, цаг хугацааны бүртгэл бодит цагтай яг цав нийцэхгүй
байх гээд олон төрлийн асуудлууд цахим худалдаа болон бусад салбаруудад цоорхой
үүсгэж байдаг.
Иймийн тулд блокчейний чанарын стандартыг нэвтрүүлж буй төслүүдийг судлан цахим
худалдаанд нэвтрүүлэх боломжтой эсэхийг тодорхойлж, криптовалютын
тусламжтайгаар цахим худалдааны төлбөр тооцоог хийх боломжтой эсэх боломжийг
судлан үнэлэлт дүгнэлт, санал зөвлөмж өгсөн болно.