СЭЗИС - Бүтээлийн сан

Үнэт цаасны компаниудад хувьцааг зээлээр борлуулах үйлчилгээг нэвтрүүлэх боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Янжив, Дашпил
dc.contributor.author Наранчимэг, Алтанчимэг
dc.date.accessioned 2022-06-23T07:17:18Z
dc.date.available 2022-06-23T07:17:18Z
dc.date.issued 2022-06-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2820
dc.description.abstract Хувьцааны зээлээр борлуулалтын үйлчилгээ нь олон улсын зах зээл дээр явагддаг ба хөрөнгө оруулагчид үнийн бууралтаас ашиг хийх зорилготойгоор уг үйлчилгээг ашигладаг. Түүнчлэн улс орнуудын хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс нь шалтгаалан хувьцааны зээлээр борлуулалтын үр ашиг харилцан адилгүй байдаг ч гэсэн уг үйлчилгээг нэвтрүүлснээр зах зээл дээр нийтлэг хэд, хэдэн үр ашгийг бий болгож байна. Тухайлбал уг үйлчилгээг ихэвчлэн мэдээлэлд суурилсан арилжаачид ашигладаг учраас зах зээл дээр хувьцаа нь хэт үнэлэгдсэн компаниудын хувьд үнийг засварлах хэрэгсэл болж компанийн засаглалыг сайжруулах, зах зээл дээр хувьцааны хөрвөх чадварт тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх, эрсдэлээ удирдах зорилготойгоор хедж хийх боломжуудыг тус, тус олгодог. Одоогоор Монголын хөрөнгийн зах зээлд уг үйлчилгээтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй учраас богино хугацаанд нэвтрүүлэх боломжгүй ч гэсэн, олон улсын судалгаа, туршлага дээр үндэслэн зохицуулагч байгууллага нь үнэт цаасны компанид хяналт тавьж, дүрэм журмыг боловсруулснаар урт хугацаандаа уг үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй компаниудын хувьцааны үнийн хэт үнэлэлтээс сэргийлэх, компанийн засаглалыг сайжруулах, зах зээл дээр үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнэт цаасны компанийн үйлчилгээг төрөлжүүлснээр хөрөнгө оруулагчдыг татах, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох боломж үүсэх эерэг үр дүнтэй байна. Тиймээс уг үйлчилгээг хөрөнгийн зах зээл дээр орших нь зүйтэй гэж үзэж байна. en_US
dc.subject Хувьцааны зээлээр борлуулалт /short-sell/, богино позиц, үнэт цаасны зах зээл, хувьцаа, арилжаа, хөрөнгийн зах зээл, брокер,дилерийн үйл ажиллагаа, үнэт цаасны компани, маржин данс en_US
dc.title Үнэт цаасны компаниудад хувьцааг зээлээр борлуулах үйлчилгээг нэвтрүүлэх боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах