Хураангуй:
Цар тахал, цаг үеийн асуудлын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий дахин гарсан томоохон өөрчлөлтүүдийн нэг бол цахим сургалтын арга барилд шилжсэн, үүнтэй бүрэн танилцсан явдал билээ.
Өдгөө манай улсад олон төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахим сургалтын платформууд нэвтэрч, амжилттай ажиллаж яваа хэдий ч зочлохуй, аялал жуулчлалын салбарт чиглэгдсэн цогц сургалтын платформ ховор, хүртээмж муутай байгаа гэж үзэн уг салбарын ажилтны сургалтыг дэмжин, тэдэнд өөрийн хүсэл сонирхолдоо тааруулан суралцах боломжтой вебсайт судалж, боломжийг санал болгох зорилгоор уг судалгааны ажлыг хийлээ.