Хураангуй:
Өнөөдрийн түвшинд аудиторуудын партнертаа үзүүлж буй үйлчилгээнүүд нь бизнесийн дотоод хяналтын үр нөлөөг үнэлэхэд чухал нөлөөтэй ба хяналтын үр дүнтэй системийг бий болгох, удирдах нь байгууллага үйл ажиллагааныхаа найдвартай тайланг олж авах, хөрөнгөө зөв удирдан чиглүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг багасгахад амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэг талаас дотоод аудит, нөгөө талаас хөндлөнгийн, хараат бус байдлаар ажилладаг хөндлөнгийн аудитууд нь компанийн аудитын системд чухал ач холбогдолтой хувь нэмэр оруулж байна. Мөн аудитын төлөөлөн удирдах зөвлөл нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг нягтлан бодох, хувьцаа эзэмшигчдийн санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн удирдаж байсан талаар зөв зохистой удирдах үүрэгтэй. Үүний тулд хувьцаа эзэмшигчид Удирдлагын гаргасан санхүүгийн тайлан нь тухайн хугацаанд байгууллагын үндсэн санхүүгийн ажил гүйлгээг төлөөлж байгаа эсэхийг баталгаажуулах үйлчилгээ үзүүлдэг, тиймээс Монгол улс дахь аудитын байгууллагат хэрэгжиж буй үйл ажиллагаа, үйлчилгээ ямар түвшинд байгааг судалгааны үндсэн дээрээ тулгуурласан бөгөөд тэр тусмаа аудитын баталгаажуулах үйлчилгээний чанар болон түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг хэр түвшинд байгааг харуулахыг зорьлоо.