Хураангуй:
ERP систем нь сүүлийн жилүүдэд технологийн дэвшил болон дижитал шилжилтэнд тулгуурлан хөгжиж буй томоохон системүүдийн нэг билээ. ERP системийг нэвтрүүлснээр компаниудад маш олон давуу талууд бий болдог хэдий ч түүнийг нэвтрүүлэх ажил бүтэлгүитэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэхүү судалгааны ажилд ERP системийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагыг судалж, амжилтын хүчин зүйлсээр “M” ХХК-ийн нэвтрүүлэлтийн ажлыг үнэлэхийг зорив. Судалгааг гүйцэтгэхэд тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглан гүйцэтгэв.