Хураангуй:
Энэхүү дипломын хүрээнд өрсөлдөөн, өрсөлдөөний талаарх онол
үзэл баримтлал болон үнэлэх арга зүйг судлан, финтек хэрэглэгчдийн тухайн
аппликейшныг сонгон үйлчлүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг эмпирик судалгаагаар
гаргаж ирлээ. Хэрэглэгчийн судалгаанд болон өөрийн ажиглалт дээр тулгуурлан
ЛэндМн ББСБ-тай хүчтэй өрсөлдөгчид болох финтект суурилсан ББСБ-уудыг
тодорхойлж тэдний давуу болон сул тал, өрсөлдөөний стратегийн байршил, амьдралын
мөчлөгийн аль үе шатанд явж буй зэргийг тодорхойлов. Мөн голлох байгууллага болох
“ЛэндМн ББСБ” ХК-н өрсөлдөөний давуу болон сул тал цаашлаад финтекийн аль
сегментэд хүрч ажиллах, өрсөлдөөний ямар стратегийн байршилд үйл ажиллагаа
явуулах, ямар үйл ажиллагаандаа анхаарах зэрэг зөвлөгөөг судлаачийн зүгээс өгсөн
болно.