Хураангуй:
Дижитал чадамж нь ажлын байрны зайлшгүй эзэмшсэн байх ур чадваруудын жагсаалтад байдаг. Ирээдүйд МХХТ-д суурилсан ажлын байрууд үүссээр байна. Дээд боловсорол эзэмшиж буй оюутнуудад дижитал чадамжийн ерөнхий ойлголт байхаас яг ямар ур чадваруудыг хэлдэг, ямар уур чадваруудыг эзэмшсэн байх ёстой нарийн ойлголт бараг байдаггүй. Бид суралцах явцдаа өөрийн мэдэлгүйгээр эзэмшсэн байдаг тэр ур чадваруудаараа МХХТ-г ашиглаж, ажлын талбарт гардаг.
Дэлхий нийтээрээ дижитал хэв маягт шилжээд буй энэ үед энэхүү судалгааны ажлаар багш оюутнуудын дижилтал чадамжийн судалгаа хийж, дижитал чадамжийн түвшинг DigComp Иргэдийн дижитал чадамжийн загварчлалыг ашиглан судалгаанд оролцогчдын ур чадварыг 5 бүлгийн 21 ур чадварын түвшинг тодорхойлсон.
Судалгааны үр дүнг ашиглан СЭЗИС-ийн хичээлээр оюутанд олгох ур чадваруудыг хөгжүүлэх, сургалтын арга барил өөрчлөх санал, зөвлөмж боловсруулсан болно.