Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Нэткапитал санхүүгийн группийн
дижитал зээлийн өртгийг үйлдэлд суурилсан аргаар тооцоoлсон болно. Тус судалгааны
ажлын хүрээнд үйлдэлд суурилсан өртөг тооцох аргын онолын судалгаа, Монгол улсын
эдийн засаг, Банк Бус Санхүүгийн Байгууллагын өнөөгийн байдал болон байгууллагын
дотоод үйл ажиллагааны хүрээн дэх мэдээллийг цуглуулж эмпирик болон тоон
шинжилгээний аргаар шинжилж уг судалгаанд дүгнэлт болон санал зөвлөмжүүдийг
боловсрууллаа. Манай улс дижитал зээлийн үйлчилгээнд нэвтрээд төдийлөн удаагүй
боловч зах зээлд олон байгууллага энэхүү үйлчилгээг санал болгох болжээ. Иймээс
хэрэглэгчдэд үр ашигтай байдлыг санал болгох үүднээс зардлыг хэмнэх цаашлаад
дижитал зээлийн хүүг тодорхойлохоор зорьлоо.