Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудадын сошиал орчинд дахь идэвхижүүлэлтийн үр нөлөө түүний эргэх холбоог тодорхойлохыг зорьсон.
Компаниуд зар сурталчилгаагааны зардлын дийлэнхийг зөвхөн сошиал медиагаар явуулдаг болсон төдийгүй хэрэглэгчид ч мөн адил түүнээс мэдээлэлээ олж авдаг болжээ.
Энэ бүхнээс харахад компаниуд, бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн бага зардлаар хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх нэг суваг бол яах аргагүй сошиал медиа суваг юм. Маркетеруудийн хувьд ч бас Фэйсбүүк бол хэрэглэгчдэдээ хүрэх хамгийн том боломж юм. Нөгөө талаас хэрэглэгчид ч мөн Фэйсбүүкээс өөрт хэрэгцээтэй мэдээлэлээ авах боломж бий болжээ.
Энэ бүхнээс харахад сошиал орчин дахь боломжийг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд ялангуяа өдөр тутмын хүнс болох сүү сүүн бүтээгдэхүүн дээр хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийх нь чухал байна гэж үзсэн.
Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зах зээл дээр гадны болон дотоодын олон төрлийн компаниуд бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд өрсөлдөөн нэмэгдэж компаниуд сошиал идэвхижүүлэлтэндээ онцгой анхаардаг болжээ. Энэхүү судалгаагаар Фэйсбүүк дэхь идэвхижүүлэлт нь хэрэглэгчийн худалдан авах сонголтонд хэрхэн нөлөөлдөг талаар мөн хэрэглэгчдэд ямар контент илүү хүрч болох талаар судалсан.