СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улс дах уул уурхайн хувьцаат компаниудын дотоод комплаенсын хэрэгжилтийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бор, Амарсанаа
dc.contributor.author Баатар, Цогтсайхан
dc.date.accessioned 2021-12-28T06:56:34Z
dc.date.available 2021-12-28T06:56:34Z
dc.date.issued 2021-12-28
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2616
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаараа уул уурхайн хувьцаат компаниудын дотоод комплаенсын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлт бүхий үнэлгээний шкалаар үнэлж, дүгнэлт өгөх юм. Судалгаанд нийт 16 компани хамрагдсан бөгөөд үүнээс Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 10, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 6 компани хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнг илүү бодит болгох үүднээс нэмэлтээр 123 уул уурхайн хувьцаат компанийн ажилтнуудаас комплаенс соёл хэр тогтсон талаарх тандалтын судалгааг авсан. Судалгааг “Нью-Йорк”-ийн их сургуулийн дэд ерөнхийлөгч, Глобал комплаенсын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан одоо “Guidepost” олон улсын компанийн зөвлөх Robert F. Roach хэмээх комплаенсын чиглэлээр олон жилийн туршлагатай эрдэмтний “Compliance maturity model”-Комплаенсын төлөвшлийн загвараар үнэлсэн болно. Уг төлөвшлийн загвар нь Америкийн Нэгдсэн Улсын “Federal Sentencing Guidelines for Organizations” (FSGO) - “Байгууллагад ял шийтгэл оногдуулах Холбооны Удирдамж”-ийн дагуух элементүүдээр комплаенсын төлөвшлийг үнэлдэг. Энэхүү загвар нь комплаенсын 5 элементийн хүрээнд 5 түвшинд үнэлдэг. Судлаачийн зүгээс Монгол улсын системийн хэмжээнд болон байгууллагын комплаенсын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн үе шатнаас нь хамааруулан байгууллагын түвшин бүрт нь тохирсон зөвлөгөөг хүргэхийг зорьсон бөгөөд системийн хэмжээнд эхний ээлжинд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг комплаенсын дүрэм, журам хяналттай болгох, шинээр хувьцаа гаргаж буй компаниуд нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд дээрх шалгуурыг тавьдаг болох цаашлаад комплаенсын талаар нэгдсэн нэг ойлголттой болох, мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх, сургалт семинарыг тогтмол зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх нь зүйтэй юм. Харин нэгэнт комплаенсын хяналт, бүтцийг хэрэгжүүлээд эхэлсэн компаниудын хувьд олон улсын комплаенсын хөгжилтэй хөл зэрэгцэн үйл ажиллагаагаа илүү автоматжуулах, нэгдсэн нэг програмтай болж хүний үйл ажиллагааг багасгаж эрсдлээс илүү хамгаалах чиглэл рүү явах нь зүйтэй юм. Дөнгөж комплаенсын хэрэгжилтийг нэвтрүүлж буй болон огт нэвтрүүлээгүй компанийн хувьд комплаенсын дотоод дүрэм журмыг бий болгож, орон тооны мэргэжилтэнтэй болж ажилтнуудад комплаенс соёлыг тогтоох нь нэн түрүүний алхам юм. en_US
dc.subject Комплаенс en_US
dc.subject Судалгаа en_US
dc.subject уул уурхай, дотоод комплаенс, хувьцаат компани en_US
dc.title Монгол улс дах уул уурхайн хувьцаат компаниудын дотоод комплаенсын хэрэгжилтийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах