СЭЗИС - Бүтээлийн сан

ААН-ИЙН ГҮЙЦЭТГЭЛ ДЭХ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН БОЛОВСРОЛЫН ХАМААРАЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Чулуунбаатар, Болортуяа
dc.date.accessioned 2021-07-06T14:27:53Z
dc.date.available 2021-07-06T14:27:53Z
dc.date.issued 2021-07-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2550
dc.description.abstract Энэхүү судалгаагаар орлого, баялгийн тэгш бус хуваарилалт нь боловсролын тэгш бус байдлын нэг шалтгаан болж байгааг мөн боловсролын тэгш бус байдал нь аж ахуйн нэгжийн өсөлтөд тэр дундаа энэ хамаарал нь шилдэг аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж байгаа эсэхийг гаргаж ирэхийг зорилоо. Үүний хүрээнд хүний хөгжил нь тухайн улсын эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлдөг, боловсрол ба хүний хөгжил, ААН-ийн гүйцэтгэлийг хэрхэн тооцох зэрэг агуулгыг нэгдүгээр бүлэгт хөндлөө. Монгол Улсад боловсролын тэгш бус байдал хэр хэмжээнд гаарсныг үндэсний хэмжээнд судалсан судалгаа одоогоор байхгүй ч их, дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ, Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр зохион байгуулдаг сурлагын чанарын үзүүлэлт зэргээс үзвэл Монголд боловсролын тэгш бус байдал газар зүйн байрлал, төрийн болон төрийн өмчит бус сургуулиараа тэгш бус байгааг харуулж байгааг судалгааны хоёрдугаар бүлэгт харуулахыг зорив. Гуравдугаар бүлэгт судалгааны арга зүйгээ танилцуулсан бол дөрөвдүгээр бүлэгт судалгааны үр дүнг тайлагналаа. Судалгааны үр дүнг боловсруулахдаа Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй таван компанийн цэвэр ашгийн түвшин ба удирдах ажилтнуудын нас, боловсролын байдалд судалгаа хийж эдгээр үзүүлэлт нь тухайн компанийн өсөлтөд нөлөө үзүүлж байгаа эсэхийг судлахыг зорилоо. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн боловсролд газар зүйн, насны хамаарал байгаа эсэхийг мөн судлав. en_US
dc.subject Боловсролын тэгш бус байдал, тэгш бус байдал, хүний нөөц, хүний нөөцийн боловсрол, хүний нөөцийн хөгжил en_US
dc.title ААН-ИЙН ГҮЙЦЭТГЭЛ ДЭХ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН БОЛОВСРОЛЫН ХАМААРАЛ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах