Хураангуй:
Энэхүү судалгаагаар орлого, баялгийн тэгш бус хуваарилалт нь боловсролын
тэгш бус байдлын нэг шалтгаан болж байгааг мөн боловсролын тэгш бус байдал нь аж
ахуйн нэгжийн өсөлтөд тэр дундаа энэ хамаарал нь шилдэг аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж
байгаа эсэхийг гаргаж ирэхийг зорилоо.
Үүний хүрээнд хүний хөгжил нь тухайн улсын эдийн засгийн өсөлтөд хэрхэн
нөлөөлдөг, боловсрол ба хүний хөгжил, ААН-ийн гүйцэтгэлийг хэрхэн тооцох зэрэг
агуулгыг нэгдүгээр бүлэгт хөндлөө.
Монгол Улсад боловсролын тэгш бус байдал хэр хэмжээнд гаарсныг үндэсний
хэмжээнд судалсан судалгаа одоогоор байхгүй ч их, дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ,
Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр зохион байгуулдаг сурлагын чанарын үзүүлэлт
зэргээс үзвэл Монголд боловсролын тэгш бус байдал газар зүйн байрлал, төрийн болон
төрийн өмчит бус сургуулиараа тэгш бус байгааг харуулж байгааг судалгааны
хоёрдугаар бүлэгт харуулахыг зорив. Гуравдугаар бүлэгт судалгааны арга зүйгээ
танилцуулсан бол дөрөвдүгээр бүлэгт судалгааны үр дүнг тайлагналаа.
Судалгааны үр дүнг боловсруулахдаа Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй
таван компанийн цэвэр ашгийн түвшин ба удирдах ажилтнуудын нас, боловсролын
байдалд судалгаа хийж эдгээр үзүүлэлт нь тухайн компанийн өсөлтөд нөлөө үзүүлж
байгаа эсэхийг судлахыг зорилоо. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн
боловсролд газар зүйн, насны хамаарал байгаа эсэхийг мөн судлав.