Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй гоо
сайхны томоохон тасгууд, дэлгүүрүүдийн үйлчилгээний чанарын өнөөгийн байдлыг
тодорхойлон, үйлчилгээний чанарт нөлөөлөх гол хүчин зүйлсийг тодорхойлох, цаашид
үйлчилгээний чанарыг сайжруулах арга замуудыг гаргаж ирэхийг зорьсон.
Онолын судалгаанд үндэслэн үйлчилгээний чанарын SERVQUAL загвар, GAP
зөрүүний загварын холимог аргыг ашиглан 5 хүчин зүйл 21 үзүүлэлт бүхий асуулгыг
боловсруулан, үйлчилгээний чанарын бодит гүйцэтгэл, үйлчилгээний хүлээлт
хоорондын зөрүүг тоон, чанарын шинжилгээний аргыг ашиглан үйлчилгээний чанарын
өнөөгийн байдлын шинжилгээг хийсэн. Эмпирик судалгааны үр дүнд үйлчилгээний
чанарт тулгамдаж буй асуудлууд нь “бусдыг ойлгох байдал”, “хариу үйлдлийн”
үзүүлэлтүүд нь үйлчилгээний чанарт үйлчлүүлэгчийн зүгээс зөрүү ихээр үүсгэж байгаа
буюу хангалтгүй гарсан. Чанарын судалгааны үр дүнд тухайн дэлгүүрийн том, дунд,
жижиг хэмжээнээс хамаарч, үйлчилгээний чанарт анхаарах асуудлууд нь өөр өөр үр дүнг
харуулсан учир цаашид сайжруулах арга замыг тухайн бизнесийн модель бүр дээр санал
зөвлөмж хэсэгт тусгасан.