СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн салбарын тогтвортой өрсөлдөөний давуу талыг БНХАУ-ын зах зээлд нэмэгдүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батхүү, Идэрсүрэн
dc.contributor.author Зориг, Одгэрэл
dc.date.accessioned 2021-06-25T09:50:30Z
dc.date.available 2021-06-25T09:50:30Z
dc.date.issued 2021-06-25
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2489
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Тогтвортой Хөгжлийн Бодлого,” Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд болон Засгийн газар, УИХ-аас гаргасан холбогдох тогтоол шийдвэрүүдийн хүрээг оролцуулна боловсруулав. Монгол улсын уул уурхайн салбар бол эдийн засагт оруулж буй хувь нэмрээрээ тэргүүлэх зэргийн ач холбогдолтой салбар юм. 2019 оны байдлаар уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл нь манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 72 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, төсвийн орлогын 25 орчим хувийг тус тус бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа эзэлж байна. Уул уурхайн салбар нь харьцангуй уламжлалт, капитал хөрөнгө оруулалт ихээр шаарддаг бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн хөшүүрэг өндөртэй салбарын нэг юм. Үйл ажиллагааны хувьд борлуулалт, үнийн өөрчлөлтөд мэдрэмж өндөртэй, урт хугацаанд хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх боломжтой тул энэхүү салбарын өсөлтийг хангах,уул уурхайг хөгжүүлж томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулан тогтвортой хөгжилийг бий болгон хариуцлагатай тогтвортой засаглалын бодлогын хүрээнд ажиллах шаардлагатай байна. en_US
dc.subject Тогтвортой өрсөлдөөний давуу тал en_US
dc.subject уул уурхайн салбар, БНХАУ, зах зээл, нүүрсний салбар en_US
dc.title Уул уурхайн салбарын тогтвортой өрсөлдөөний давуу талыг БНХАУ-ын зах зээлд нэмэгдүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах