Хураангуй:
Энэхүү судалгааны ажлыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Тогтвортой Хөгжлийн
Бодлого,” Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030, Засгийн газрын
2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Төрөөс эрдэс баялагийн салбарт
баримтлах бодлого, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн
чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд болон Засгийн газар, УИХ-аас гаргасан
холбогдох тогтоол шийдвэрүүдийн хүрээг оролцуулна боловсруулав.
Монгол улсын уул уурхайн салбар бол эдийн засагт оруулж буй хувь нэмрээрээ
тэргүүлэх зэргийн ач холбогдолтой салбар юм. 2019 оны байдлаар уул уурхайн
олборлох, боловсруулах үйлдвэрлэл нь манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт
үйлдвэрлэлийн 72 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, төсвийн орлогын 25
орчим хувийг тус тус бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 90 хувийг
уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа эзэлж байна.
Уул уурхайн салбар нь харьцангуй уламжлалт, капитал хөрөнгө оруулалт ихээр
шаарддаг бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн хөшүүрэг өндөртэй салбарын нэг юм. Үйл
ажиллагааны хувьд борлуулалт, үнийн өөрчлөлтөд мэдрэмж өндөртэй, урт хугацаанд
хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх боломжтой тул энэхүү салбарын өсөлтийг
хангах,уул уурхайг хөгжүүлж томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулан
тогтвортой хөгжилийг бий болгон хариуцлагатай тогтвортой засаглалын бодлогын
хүрээнд ажиллах шаардлагатай байна.