Хураангуй:
Махны сүлжээ дэлгүүрийн оролцогч талуудыг судалснаар Улаанбаатар хотын зах зээлд
махны сүлжээ дэлгүүр байгуулах боломж, хэрэгцээ байгаа эсэх хэрэглэгчдийн зан төлөв
хэрхэн өөрчлөгдсөн хийгээд өнөөгийн махны бизнесийн салбарын үйлчилгээ болон
чанарт сэтгэл хангалуун байгаа эсэхийг судалж хэрэглэгчдэд хэрэгцээт бүтээгдэхүүн
үйлчилгээг нэвтрүүлсэн махны сүлжээ дэлгүүр байгуулах ач холбогдолтой юм.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь “Mongolian butcher” махны сүлжээ дэлгүүр байгуулахад төслийн оролцогч талууд буюу хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчид, байршил болон зах зээлийг судалж төслийн шийдвэр гаргах
зөвлөмж боловсруулахад оршино. Техник эдийн засгийн үндэслэл буюу төсөл хэрэгжихээс өмнө тухайн төсөл зах зээлд нэвтрэх боломжтой байгаа эсэхийг судалдаг судалгааны аргазүйн хүрээнд энэхүү
судалгааг гүйцэтгэв. Махны сүлжээ дэлгүүр байгуулах төслийн оролцогч талуудын судалгаагаархэрэглэгчид
нэг дор буюу 5-аас дээш кг мах худалдан авах сонирхолтой ба ихэвчлэн сард 1-2 удаа
мөн улиралд 1 удаа мах худалдан авдаг байна. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн талаас
илүү буюу 65-70%-хувь нь хүнсний захаас мах худалдан авдаг ба үйлчилгээ, үнэ
бүтээгдэхүүний чанар, орчин болоод үйлчилгээний эрүүл ахуйд сэтгэл ханамжгүй байдаг
ба хэрэглэгчид үйлчилгээ болон бүтээгдэхүүн сайтай махны сүлжээ дэлгүүр хэрэгцээтэй
байгаа үр дүн үзүүлэв. Тоног төхөөрөмжийн хувьд хэрэгцээт бүх тоног төхөөрөмжийг
Хятад улсын төхөөрөмж үйлдвэрлэлийн компаниудаас худалдан авах боломжтой.
Байршлын тухайд хотын В зэрэглэлийн байршлууд сонгох боломжтой ба томоохон
хүнсний захууд, хотхон болон орон сууцтай ойр байршил ашигтай ба дундаж үнэ мкв нь
28.000-35.000₮ төгрөг байна.
Малчид махны ченжүүдэд маш хямдаар сар бүр тодорхойгүй үнээр мах нийлүүлэх
сонирхолгүй байдаг ба өөр нийлүүлэлтийн суваг байдаггүй нь малчдад гол асуудал болж
байна. Иймд Улаанбаатар хотын орж ирэх хөдөлгөөнд махны агуулах барьж махны төрөл
бүхэнд тодорхой стандарт үнэ тогтоож махны борлуулалтын сувгийг цөөлөн махны
сүлжээ дэлгүүр байгуулах боломжтой байна гэж үзэв