СЭЗИС - Бүтээлийн сан

Иргэдийн зан төлөвийг тодорхойлох замаар амьдралын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батаа, Алтанзул
dc.contributor.author Баттулга, Бэндэръяа
dc.date.accessioned 2021-06-23T09:09:53Z
dc.date.available 2021-06-23T09:09:53Z
dc.date.issued 2021-06-23
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2420
dc.description.abstract Монгол улсад даатгалын салбар хөгжөөд 80 гаруй жил болж байгаа хэдий ч урт хугацааны даатгалын байгууллага ганц л байдаг. Амьдралын даатгал нь ердийн даатгалыг бодвол хүний санхүүгийн эрсдэлийг даатгаж, ирээдүйд эрсдэл учрахад нөхөн төлбөр авах нь тодорхой байдгаараа онцлогтой. Хөгжингүй улсуудын даатгалын салбарын бүтцэд урт хугацааны даатгал нь ихэнх буюу 50-иас дээш хувийг эзэлдэг бол манай улсад дөнгөж 2.5%-ийг эзэлж байна. Монгол улсын амьдралын даатгалын хөгжлийн түвшинг олон улсын жишгээр гүнзгийрэлт, нягтрал гэсэн үзүүлэлтүүдээр хэмжиж үзэхэд гүнзгийрэлт(Нийт хураамжийн орлого/ДНБ) нь 0.0034% байгаа ба энэ нь олон улстай харьцуулахад 5-10 дахин бага үзүүлэлт юм. Мөн нягтрал(Нийт хураамжийн орлого/Хүн ам) нь 385₮ буюу 0.14$той тэнцэж байхад дэлхийн дундаж нь $1000-$3000 орчим байдаг. Амьдралын даатгалын хөгжил нь даатгалын харилцаанд оролцогч талууд болох даатгагч, даатгуулагчдад төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол үзүүлдэг хэдий ч Монголд маш бага хувийг эзэлж байгаа нь зайлшгүй хөгжих ёстой салбар гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс иргэдийн амьдралын даатгалд хандах зан төлөвийн судалгаа хийж хүртээмжийг нэмэгдүүлэх арга боловсруулахын тулд 240 иргэнээс судалгаа авч олон улсын судалгаатай харьцуулан дүгнэлт, санал, зөвлөмж бичсэн болно. en_US
dc.subject Амьдралын даатгал, зан төлөв en_US
dc.title Иргэдийн зан төлөвийг тодорхойлох замаар амьдралын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах