Хураангуй:
Хөрөнгийн зах зээлийн бүтцэд чухал байр суурь эзэлдэг гол
оролцогчдын нэг бол хөрөнгө оруулалтын сан юм. Хөрөнгө оруулалтын сангаар
дамжуулан мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын өгөөжийн төвшинг
өндөр байлгахын тулд шийдвэр гаргалтын үнэлгээний аргачлал чухал үүрэгтэй. Тиймээс
хөрөнгө оруулалтын сангийн шийдвэр гаргалтад ямар үнэлгээний аргыг ашигладаг,
түүний ач холбогдол, нөлөөллийг ил тод болгон судлахыг зорьсон. Ингэхдээ онолын болон
чанарын судалгааг хийж, олон улсын туршлагыг харьцуулах замаар судалсан юм.