Хураангуй:
Одоо цаг үед бизнесийн байгууллагууд хэрэглэгч нарын зах зээлд эзлэх хувийг өндөр байлгахаас илүүтэй брэндэд үнэнч байгаа хэрэглэгч нарыг авч үлдэхийг зорин ажилаж байна. Хэрэглэгчид брэндэд үнэнч байх нь маш хүчирхэг мэдээллийн баазыг бий болгодог бөгөөд энэхүү мэдээллийн бааз нь компаниуд өрсөлдөгч байгууллагуудаасаа илүү их амжилтанд хүрэх давуу талыг олж авдаг. Үнэнч хэрэглэгчид компанийн хэрэгжүүлж буй маркетингийн ажлуудад автах нөлөө нь өндөр байдаг. Үнэнч хэрэглэгчид брэнддээ сэтгэл хангалуун байдаг тул үнэ төлбөргүй сурталчилгаагаар бусад хэрэглэгч нарт нөлөөлж чаддаг. Монгол улсад 2018 онд анхны конвиниенс дэлгүүр олон улсын франчайз эрхтэйгээр нээлтээ хийсэн бөгөөд жижиглэн худалдааны салбарт маш хүчтэй орон зайг бий болгосон. Учир нь конвиниенс дэлгүүрийн стандарт нь хэрэглэгчдэд илүү тав тух, уян хатан байдалыг бий болгож байна.
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын франчайз CU конвиниенс дэлгүүрийн хэрэглэгчдийн брэндийн үнэнч байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж санал зөвлөмж боловсруулсан болно.