Хураангуй:
Улаанбаатар хотын OTT контент платформ хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, тус үйлчилгээг хөгжүүлэгчдэд зориулсан санал зөвлөмж боловсруулахад чиглэсэн.
Судалгааны өгөгдөл цуглуулалт, судалгааны өгөгдлийг санал асуулгын аргаар, 2021 оны 4 сарын 10-ний өдрөөс 2021 оны 4 сарын 24-ны өдрийг дуусталх хугацаанд Google forms платформ ашиглан, онлайн хэлбэрээр цуглуулсан. Өгөгдлийн шинжилгээ, түүвэрт тавигдах шалгуурыг хангах 410 хүнийг судалгаанд хамруулж, чанарын шаардлага хангах 400 өгөгдөл дээр өгөгдлийн шинжилгээг хийлээ.