Хураангуй:
Монгол улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны салбар дангаараа эзэлдэг. Санхүүгийн тогтолцоо нь банк давамгайлсан бүтэцтэй арилжааны банкууд мөнгө угаах эрсдэлд өртөх магадлал өндөртэй байдаг. Сүүлийн жилүүдэд мөнгө угаах гэмт хэрэг дэлхий дээр эрчимтэй нэмэгдэж байгаа ба Монгол улс энэ гэмт хэргийн золиос болж 2019 оны 10 сард ФАТФ-ын саарал жагсаалтад оров. Саарал жагсаалтаас маш хурдан хугацаанд гарсан ч манай оронд мөнгө угаах гэмт хэргийн эрсдэл өндөр хэвээр байна.
Энэхүү судалгааны ажлаараа МУТС-х талаарх ерөнхий онол болон МУТС-д ашиглагдаж болзошгүй төлбөр тооцооны хэлбэрүүд, МУТС-аас урьдчилан сэргийлэх комплаенсын үйл ажиллагааны талаар, МУ-ын МУТСТ-ны өнөөгийн байдал, АБ-уудын комплаенстай холбоотой үүсэж буй асуудлуудыг судалж нэгтгэн дүгнэлт хийж зөвлөмж боловсруулсан болно.