СЭЗИС - Бүтээлийн сан

Худалдааны байгууллагын санхүүгийн мэдээллийг Power BI программд нэвтрүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болд, Дэлгэрсайхан
dc.contributor.author Мөнхсаруул, Цацрал
dc.date.accessioned 2021-06-22T07:59:16Z
dc.date.available 2021-06-22T07:59:16Z
dc.date.issued 2021-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2354
dc.description.abstract Аливаа байгууллагын хувьд санхүүгийн мэдээлэл гэдэг нь байгууллагын цаашдын үйл ажиллагаа, стратегийн шийдвэр гаргалтын чухал өгөгдөл билээ. Ялангуяа худалдааны байгууллагын хувьд борлуулалт, татан авалт, орлого, зардал зэрэг санхүүгийн мэдээллүүд нь байгууллагын чухал суурь өгөгдлүүд байдаг байна. Худалдааны байгууллагуудын хувьд санхүүгийн программ хангамж хэрэглэхгүйгээр Excel программын тусламжтайгаар байгууллагын санхүү бүртгэлээ хөтлөх нь элбэг байдаг билээ. Харин тэрхүү санхүүгийн мэдээллийн өгөгдлийг боловсруулан байгууллагын удирдлагын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц график, тайлангууд гарган авах нь Excel программын хувьд зарим талаараа дутагдалтай аж. Тийм учраас судлаач миний бие энэхүү судалгааг худалдааны байгууллагуудын санхүүгийн мэдээллийг хэрхэн боловсронгуй байж болох талаар буюу Power BI программыг ашиглан байгууллага санхүүгийн мэдээллээ хэрхэн ойлгоход хялбар, үр дүнг оновчтой байдлаар харуулахыг судалсан болно. Судалгааны ажлаараа Фламм Продуктс байгууллагын жишээн дээр үндэслэн худалдааны байгууллагын санхүүгийн мэдээллийг Power BI программд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэн судалгааны үр дүнг 3 хэлбэрээр таамаглалаа. Судалгааг хийхдээ туршилтын арга ашигласан бөгөөд судалгааны үр дүнд худалдааны байгууллагууд Power BI программыг байгууллагын үйл ажиллагаандаа ашиглах бүрэн боломжтой ба Excel программтай харьцуулахад төлбөртэй, заавал байгууллагын майл хаягаар нэвтрэх зэрэг хэд хэдэн сул тал үүссэнээр таамаглал 2 батлагдсан билээ. en_US
dc.subject худалдааны байгууллага en_US
dc.subject санхүүгийн мэдээлэл en_US
dc.title Худалдааны байгууллагын санхүүгийн мэдээллийг Power BI программд нэвтрүүлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Цэдэнсодном, Пүрэвтуяа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах