Хураангуй:
Аливаа байгууллагын хувьд санхүүгийн мэдээлэл гэдэг нь байгууллагын цаашдын үйл ажиллагаа, стратегийн шийдвэр гаргалтын чухал өгөгдөл билээ. Ялангуяа худалдааны байгууллагын хувьд борлуулалт, татан авалт, орлого, зардал зэрэг санхүүгийн мэдээллүүд нь байгууллагын чухал суурь өгөгдлүүд байдаг байна. Худалдааны байгууллагуудын хувьд санхүүгийн программ хангамж хэрэглэхгүйгээр Excel программын тусламжтайгаар байгууллагын санхүү бүртгэлээ хөтлөх нь элбэг байдаг билээ. Харин тэрхүү санхүүгийн мэдээллийн өгөгдлийг боловсруулан байгууллагын удирдлагын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц график, тайлангууд гарган авах нь Excel программын хувьд зарим талаараа дутагдалтай аж. Тийм учраас судлаач миний бие энэхүү судалгааг худалдааны байгууллагуудын санхүүгийн мэдээллийг хэрхэн боловсронгуй байж болох талаар буюу Power BI программыг ашиглан байгууллага санхүүгийн мэдээллээ хэрхэн ойлгоход хялбар, үр дүнг оновчтой байдлаар харуулахыг судалсан болно. Судалгааны ажлаараа Фламм Продуктс байгууллагын жишээн дээр үндэслэн худалдааны байгууллагын санхүүгийн мэдээллийг Power BI программд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэн судалгааны үр дүнг 3 хэлбэрээр таамаглалаа. Судалгааг хийхдээ туршилтын арга ашигласан бөгөөд судалгааны үр дүнд худалдааны байгууллагууд Power BI программыг байгууллагын үйл ажиллагаандаа ашиглах бүрэн боломжтой ба Excel программтай харьцуулахад төлбөртэй, заавал байгууллагын майл хаягаар нэвтрэх зэрэг хэд хэдэн сул тал үүссэнээр таамаглал 2 батлагдсан билээ.