Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд менежментийн шинжлэх ухааны ажлын ханамжийн талаарх онолын ойлголтыг харьцуулан судалж байгууллагын ажлын ханамжийг тодорхойлох судалгааны арга зүйгээр Цаг уур орчны шинжилгээний газрын ажилчдын бодит түвшинг тодорхойлсон. Төрийн байгууллагын хувьд ажилчдын ажлаас авах ханамж, ажилдаа хандах хандлага зэрэг нь бизнесийн байгууллагатай харьцуулахад харьцангуй онцлогтой байна. Ажилчдын ажлын ханамж нь тухайн байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдал болон чадварлаг боловсон хүчингээ хадгалж үлдэхтэй шууд хамааралтай. Мөн ажилчдын ажлын бутээмж гүйцэтгэлийн чанартай байдалыг нь ажлын ханамжаар үнэлэх боломжтой. Би өөрөө төрийн байгууллагад орж ажиллах сонирхолтой учраас ЦУОШГ-гийн ажилчдын ажлын ханамжийг судлахаар шийдсэн.