СЭЗИС - Бүтээлийн сан

ЦАХИМ ПЛАТФОРМ ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ “М НЭМЭХ” КОМПАНИЙН 2021-2023 ОНЫ СТРАТЕГИЙН ЗАМЫН ЗУРАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Т, Оюунгэрэл
dc.contributor.author Батбаяр, Батзориг
dc.date.accessioned 2021-06-21T12:28:20Z
dc.date.available 2021-06-21T12:28:20Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2327
dc.description.abstract Амжилттай ажиллаж буй байгууллагыг тодорхойлох нэг гол үзүүлэлт нь удаан оршин тогтнох чадвар бөгөөд дээд удирдлагын стратегийн чиг баримжаатай менежментийг хэрэгжүүлэх явдал нэн чухал. Стратегийн удирдлага бол компанийн урт хугацааны зорилго, үйл ажиллагааны хүрээний ойлголт юм. Технологийн салбарын шинэ нээлтүүд, өрсөлдөгч нарын шинэ бүтээгдэхүүн, төрийн байгууллагын шинэ бодлого, журмууд, хэрэглэгчдийн хэрэглээнд гарах шинэ өөрчлөлтүүд нь стратегийн урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахад тэр бүр оновчтой тусгагдах нь ховор бөгөөд хүндрэлтэй болсоор байна. Иймд стратегийн замын зураглал буюу стратеги, гүйцэтгэлийн хоорондох холбоосын тусламжтайгаар оновчтой шийдэх боломжтой. Энэ нь байгууллагын стратегийн алсын харааг хэрэгжүүлэхийн тулд тодорхой цаг хугацааны хүрээнд хүргэх ёстой гол үр дүнг дүрслэн харуулдаг ба юуг, яагаад гэдгийг тодорхойлдог. Харин гүйцэтгэлийн төлөвлөгөө нь хэрхэн хийхийг тодорхойлдог. Тиймээс стратегийн алсын харааг хэрэгжүүлэхийн тулд тухайн байгууллага юуг өөрчлөх ёстой, яагаад өөрчлөх шаардлагатай байгааг стратегийн замын зураглалын тусламжтай тайлбарлах хэрэгцээ үүсэж байна. Энэхүү дипломын ажлын хүрээнд дотоодын номын зах зээлд цахим платформ дээр үйл ажиллагаа явуулдаг “М НЭМЭХ” компанийн 2021-2023 оны стратегийн замын зураглалыг онолын судалгаа, байгууллагын гадаад, дотоод орчны судалгаа, салбарын өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох судалгаа, оролцогч талуудын хүлээлтийг тодорхойлох судалгаа, салбарын өрсөлдөөний нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа зэргийг хийх замаар боловсрууллаа. en_US
dc.subject Strategy en_US
dc.subject roadmap en_US
dc.subject Стратеги en_US
dc.subject Стратегийн замын зураглал en_US
dc.subject 2021-2023, цахим платформ en_US
dc.title ЦАХИМ ПЛАТФОРМ ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ “М НЭМЭХ” КОМПАНИЙН 2021-2023 ОНЫ СТРАТЕГИЙН ЗАМЫН ЗУРАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ НЬ en_US
dc.title.alternative Developing a strategic roadmap of 2021-2023 for “M NEMEKH” LLC, a company operating on digital platform en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Т, Ууганболд


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах