Хураангуй:
Судалгааны ач холбогдлын хувьд академик судлаачид QR код хэрэглэгчийн зан
төлөв, ялангуяа соёл хоорондын үзлэгт бага анхаарал хандуулсан байна. Энэ сэдвээр цаашид судлахаар төлөвлөж буй судлаачдын хоёрдогч эх үүсвэр болох ном зүйн тойм буюу судлагдсан байдал болох. Мөн Монголд QR кодын хэрэглээ өсөж байгаа хэдий ч харьцангуй сул хөгжсөн байгаа учраас нэмэлт судалгаа хийх шаардлагатай байгаа. Үүнд нэмэлт салбаруудад (үйлдвэрлэлийн, эрүүл мэндийн г.м) QR кодыг хэрхэн амжилттай ашиглаж байгаа талаарх судлах (барилгын салбар дахь QR код хэрэглээ; эрүүл мэндийн салбарын дахь QR код хэрэглээ; үйлдвэрлэлийн салбар дахь QR код хэрэглээ; тээврийн салбар дахь QR код хэрэглээ). Энэхүү судалгааны ажлаараа QR код ашиглаж байсан туршлагатай хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулах зорилгоор Монгол болон Япон гэсэн хоёр орны хэрэглэгчдийн QR кодыг ашигласнаас үүсэх үнэ цэнийн талаар хэрэглэгчдийн ойлголт хэрхэн ялгаатай байгааг судлахыг зорисон. Хоёр улсын QR код талаар хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулах зорилгоор онлайнд суурилсан судалгааг боловсруулсан болно. Үүнд: нийт 461 судалгаанд оролцогч хамрагдсаны монголоос 252 хүн, 209 япон хүмүүс оролцсон байна. Монгол улсын хувьд бизнесийн байгууллагууд QR хэрэглэдэг учраас дагаад иргэд ашиглахын илүүд үздэг бол, Япон улсын хувьд хэрэглэгчээс илүүтэй салбар, байгууллагууд тэр дундаа үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт өөрсдийн үйл ажиллагааг хурдасгах, хялбар болгох байдлаар илүүтэй хэрэглэж байна. QR кодыг үргэлжлүүлэн ашиглах хүсэл эрмэлзэл нь улс орнуудад харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь QR кодыг сканнердаж буй хэрэглэгчийн хэв маягт соёл, итгэл үнэмшил, туршлага, амьдралын хэв маяг чухал үүрэг гүйцэтгэж байна.